Хэвлэх DOC Татаж авах
Барилга байгууламжийн норм нормативын  баримт бичигт нэмэлт оруулах тухай

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 10

Барилга байгууламжийн норм нормативын баримт бичигт нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/ барилгын норм ба дүрэмд 14 дүгээр хавсралт болгон “Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл төлөвлөх барилга байгууламжийн жагсаалт”-ыг нэмэлт оруулсугай.

2.“Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл төлөвлөх барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл”/БНбД 21-04-05/-д оруулах нэмэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж хэвлэн олшруулах, сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

САЙД Х.БАДЕЛХАН