Хэвлэх DOC Татаж авах
Орон тооны жишиг норматив батлах тухай

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар A/024/11

Орон тооны жишиг норматив батлах тухай

Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгаж, сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөв, санхүүгийн төлөвлөлт, хяналтын асуудал хариуцсан нэгжид тус тус даалгасугай.

4. Энэ тушаалаар батлагдсан орон тооны жишиг нормативыг баримтлан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасан эрхийг хэрэгжүүлэх замаар байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулж ажиллахыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2017 оны “Орон тооны жишиг норматив батлах тухай” А/167/292 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2018 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ                                                                                                     САНГИЙН САЙД

       УХААН, СПОРТЫН САЙД                    Ц.ЦОГЗОЛМАА                                                              Ч.ХҮРЭЛБААТАР