A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.1, 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2.Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үзүүлэлтийг тогтоох тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР