A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/20

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Х.Хэрлэн/ нарт тус тус даалгасугай

САЙД Д.СУМЪЯАБАЗАР