A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх боломжит бүх арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2.Энэ тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД