Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аюултай хог хаягдлын дагалдах бичгийн маягт/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/21

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.7а, 8.1.7.б, 8.1.7.г, 8.1.9, 8.1.9.а-д заасныг үндэслэн тус тус ТУШААХ нь:

1.Аюултай хог хаягдлын дагалдах бичгийн маягт-ыг 1 дүгээр, Аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлийн маягт-ыг 2 дугаар, Аюултай хог хаягдал үүсгэгчийн тайлангийн маягт-ыг 3 дугаар, Аюултай хог хаягдал тээвэрлэгчийн тайлангийн маягт-ыг 4 дүгээр, Аюултай хог хаягдал цуглуулах үйл ажиллагаа эрхлэгчийн тайлангийн маягт-ыг 5 дугаар, Аюултай хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчийн тайлангийн маягт”-ыг 6 дугаар, “Аюултай хог хаягдал сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгчийн тайлангийн маягт”-ыг 7 дугаар, Аюултай хог хаягдал устгах (ландфиллд булшлах, биологийн болон хими, физикийн аргаар боловсруулах, шатаах, халдваргүйжүүлэх, савлаж хадгалах) үйл ажиллагаа эрхлэгчийн тайлангийн маягт-ыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа-д үүрэг болгосугай.

САЙД          Н.ЦЭРЭНБАТ