A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦААГ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 46.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолд зааснаас бусад тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн нэр төрөл, эдэлгээний хугацааг алба хаагчдын гүйцэтгэх үүргийн онцлогтой уялдуулан шинэчлэн баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа батлах тухай" Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН