Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/199-д/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 02 сарын 05-ны өдөр               Дугаар А/29               Улаанбаатар хот

 

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

           Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2. дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээ”-ний 5 дахь хэсгийг дор дурдсан найруулгаар өөрчлөн  баталсугай.

 

д/д

Үйлчилгээний хураамж

Хураамжийн хэмжээ

 

   5

Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт хийгдэх үйл ажиллагааны гэрээний үнийн дүнгээс тооцон барааг хилийн чанадад буцаан гаргахад гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч хураамж төлнө.

 

Барааг гаалийн баталгаат бүсэд (гаалийн баталгаат үйлдвэрийн газраас бусад) оруулахад төлөх хураамжийг барааны үнийн дүнгээс тооцон гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч төлнө.

 

 

  1. хувь

 

 

 

0.1 хувь

 

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/166 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Б.Батхишиг/-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                                   Б.АСРАЛТ