A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ҮРИЙН УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 48

Улаанбаатар хот

Тариалангийн тухай хуулийн 19.1, 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 60.0 (жаран) мянган төгрөг, IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 50.0 (тавин) мянган төгрөгөөр тус тус тогтоосугай. /Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 44 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2. 2018 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах, 2017 онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсөвт батлагдсан хүнсний улаанбуудайн урамшууллын үлдэгдэл хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа үрийн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр олгох зөрүүд тооцож, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид үрийн улаанбуудайг гэрээ байгуулан олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ