Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 361 

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ыг 1 дүгээр, “Санхүүгийн тайлангийн А маягт”-ыг 2 дугаар, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ыг 3 дугаар хавсралтаартус тус баталсугай.

Хоёр.Тус заавар, маягтыг батлагдсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/-т үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаал, 2002 оны 192 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Ч.ХҮРЭЛБААТАР