


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 27
(Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Журам шинэчлэн батлах тухай 319 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)
Барилгын тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
