A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хууль зүйн сайдын 2015 оны А/188-д/ - ХЗДХС-ын 2021 оны А218 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/33

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2015 оны А/188 тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-д дор дурдсан агуулгатай 1.5 дахь хэсэг, 6.1.4 дэх заалтыг тус тус нэмсүгэй.

1.5.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд /цаашид "Зөрчил гаргагч" гэх/-д Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудасны маягт"-ын дагуу торгох шийтгэл оногдуулна.",

6.1.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн шийтгэлийн болон торгуулийн мэдэгдэх хуудсыг зөрчил гаргагч хүлээн аваагүйгээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол."

2.Мөн журмын 2.2.1, 2.2.3, 2.3.3, 2.3.5 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

2.2.1.зөрчил үйлдсэнийг стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр баримтжуулсан тохиолдолд "Торгуулийн мэдэгдэх хуудас"-ыг "Шийтгэлийн хуудас" /маягт 2/-ын хамт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан зөрчил гаргагчийн хаягаар хүргүүлэх;

2.2.3.шалгах төхөөрөмж, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмж байхгүй үед нотлох баримтыг үндэслэн шийтгэлийн хуудас бичиж, торгуулийг холбогдох дансанд тушаалгана.

2.3.3.зөрчил үйлдсэнийг баримтжуулсан зураг;

2.3.5.зөрчил гаргагчийн тээврийн хэрэгслийн зураг;

3.Мөн журмын 1.1 дэх хэсгийн "замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн зөрчлийг хянан шийдвэрлэх," гэснийг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэхэд" гэж, 2.2.2 дахь заалтын "шийтгэврийг" гэснийг "торгох шийтгэлийн хуудсыг" гэж, 3.3 дахь хэсгийн "гаргасан этгээд" гэснийг "гаргагч" гэж, 4.4 дэх хэсгийн "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын" гэснийг "Зөрчлийн" гэж, 6.1.2 дахь заалтын "захиргааны хариуцлагаас" гэснийг "шийтгэлээс" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Мөн журмын 2.3 дахь хэсгийн "өнгөтөөр" гэснийг, 2.3.7 дахь заалтыг тус тус хассугай.

5."Торгуулийн мэдэгдэх хуудас"-ыг хавсралтаар баталсугай.

6.Хууль зүйн сайдын 2015 оны А/188 тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ