A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хүлээн авах/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/50, А/31

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хүлээн авах журам"-ыг 1 дүгээр, "...гэрээт талбайн эрэл, хайгуулын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын дүнг хүлээн авсан тухай баримт"-ыг 2 дугаар, "...гэрээт талбайн олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын дүнг хүлээн авсан тухай баримт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Уул уурхайн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан А/28-А/69 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.СУМЪЯАБАЗАР

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Н.ЦЭРЭНБАТ