


ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар А/106 Дорноговь аймаг
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаартай “Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /К.Чимгээ /-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН
