Хэвлэх DOC Татаж авах
Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 03 дугаар сарын 17-ний өдөр                                                                          Дугаар 51                                       Төрийн ордон, Улаанбаатар хот

           

Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 182 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийн жагсаалтын 18-д “Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, Бригадын генерал” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                     ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       ЭЛБЭГДОРЖ