Хэвлэх DOC Татаж авах
Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр                                                                         Дугаар 74                                       Төрийн ордон, Улаанбаатар хот

           

Зарлигт хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн баталсан зарлигуудыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

                                     1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дүрэм батлах тухай” 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар зарлиг, “Эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах тухай” 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар зарлиг, “Эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар зарлиг, “Комиссыг шинэчлэн байгуулах тухай” 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр зарлиг, “Журам батлах тухай” 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаар зарлигийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

                                     2.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                     ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       ЭЛБЭГДОРЖ