Хэвлэх DOC Татаж авах
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 55

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “өдрөөс 10 хоногийн өмнө” гэснийг “өдрөөс өмнө 10 хоногийн дотор” гэж өөрчилсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА