A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 78

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан "Монгол Улсын төрийн шагналын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "жил бүр улс тунхагласны баярыг тохиолдуулан" гэснийг "жил бүрийн ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА