A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/43

Улаанбаатар хот

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/453

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны сайдын 1996 оны 214 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1996 оны 209 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1998 оны 56 дугаар тушаал, Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны академийн 2008 оны 120/51 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 411 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/250 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/354 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/361 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/18 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/444 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/302 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсон тушаалыг хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Цогтгэрэл/-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ