


ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ
2018 оны 02 сарын 01-ний өдөр Дугаар А/13 Улаанбаатар хот
Хүн амын амьжиргааны 2018 оны доод түвшинг
тогтоох тухай
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2018 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Ч.Цэвэгдорж/-т даалгасугай.
ДАРГА А.АРИУНЗАЯА
