A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам, Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 71

Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 138

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын "14.Нийгмийн даатгалын ерөнхий газар" хэсгийн "Орон тооны хязгаар" баганын "82" гэснийг "93" гэж өөрчилсүгэй.

2.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын Нутгийн захиргааны байгууллагын "Удирдах" албан тушаалын "ТЗ-4" зэрэглэлд "10.Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга" гэж, "ТЗ-6" зэрэглэлд "7.Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын "ТЗ-8" зэрэглэлийн "4.Дүүргийн Засаг даргын дэргэдэх" гэсний дараа "газар," гэж тус тус нэмсүгэй.

4.Мөн жагсаалтын "Төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, бусад байгууллагын "Удирдах" албан тушаалын "ТЗ-3" зэрэглэлийн "5.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга" гэснийг "5.Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга" гэж, "ТЗ-4" зэрэглэлийн "6.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга" гэснийг "6.Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн нарийн бичгийн дарга" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын "ТЗ-7" зэрэглэлийн "7.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын мэргэжилтэн" гэснийг "7.Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн мэргэжилтэн" гэж тус тус өөрчилсүгэй.

5.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц дэх Нийгмийн даатгалын газар татан буугдсантай холбогдуулан уг газрын албан хаагчдыг ашиглаж буй компьютер, техник, хэрэгслийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэн авч тэргүүн ээлжинд зохих ажлын байраар хангах зохион байгуулалтын арга хэмжээг авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА