A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 07/06

Арвайхээр

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 "ж", Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хоногт хураах төлбөрийн хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1. Мотоцикль /мопед/ - 3000

1.2. Бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, ачааны автомашин - 8000

1.3. Бүх төрлийн том оврын ачааны автомашин, автобус, хүнд машин, механизм - 10000

2.Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд бүртгэж авснаас хойш 24 цагийн дотор буцаан авсан тохиолдолд түр саатуулах байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3.Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд тавигдсан иргэдийн өмч хөрөнгө /автомашин, мотоцикль/ тоногдох, үрэгдэх явдал гарч байгаатай холбогдуулан үйл ажиллагааг нь менежентийн гэрээгээр иргэн, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны "Хураамжийн хэмжээ тогтоох тухай" 27 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 25/03

Арвайхээр сум

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хоногт хураах төлбөрийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1. Мотоцикль (мопед) – 5,000 (таван мянга) төгрөг

1.2. Бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, бүх жин 3.5 тонноос бага ачааны автомашин – 10,000 (арван мянга) төгрөг

1.3. Бүх жин 3.5 тонноос дээш ачааны автомашин, автобус, хүнд машин механизм – 15,000 (арван таван мянга) төгрөг

2.Тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх төлбөрийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

2.1. Суурин газарт бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, бүх жин 3.5 тонноос бага ачааны автомашин – 50,000 (тавин мянга) төгрөг

2.2. Суурины гадна 1 км тутамд - 2300 (хоёр мянга гурван зуу) төгрөг

3.Тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны үйл ажиллагааг хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд жил бүр хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга (Г.Чимэддагва)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 07/06, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ