A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 03 дугаар сарын 26-ны  өдөр                                                                 Дугаар 07/06                                                                        Арвайхээр

 

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “ж”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хоногт хураах төлбөрийн хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1. Мотоцикль /мопед/  - 3000

1.2. Бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, ачааны автомашин - 8000

1.3. Бүх төрлийн том оврын ачааны автомашин, автобус, хүнд машин, механизм - 10000

2.Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд бүртгэж авснаас хойш 24 цагийн дотор буцаан авсан тохиолдолд түр саатуулах байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3.Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд тавигдсан иргэдийн өмч хөрөнгө /автомашин, мотоцикль/ тоногдох, үрэгдэх явдал гарч байгаатай холбогдуулан үйл ажиллагааг нь менежентийн гэрээгээр иргэн, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

                                                         

 

       ДАРГА                                       А.ИШДОРЖ