Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 46

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү журмыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Гүнболд)-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 122 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

        БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                                     Х.БАДЕЛХАН