Хэвлэх DOC Татаж авах
Барилга байгууламжийн норм, нормативын баримт  бичиг шинэчлэн батлах тухай Технологийн тоног төхөөрөмж, дамжуулах шугам хоолойн угсралт /БНбД 41-06-18/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

САЙДЫН ТУШААЛ

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр                                                              
Улаанбаатар хот 

Дугаар 21 

Барилга байгууламжийн норм, нормативын баримт

бичиг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04/2017 дугаар хуралдааны зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Технологийн тоног төхөөрөмж, дамжуулах шугам хоолойн угсралт” /БНбД 41-06-18/ норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Дээрх норм, дүрмийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Инженерийн дэд бүтцийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Болорчулуун/-т  даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1989 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Технологийн тоног төхөөрөмж, дамжуулах хоолой”/БНбД 3.05.05-89/ норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН