A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр

Дугаар 66/А/58

Улаанбаатар хот

Хамгаалалтын төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгт, цацраг идэвхт үүсгүүр, химийн хорт бодис, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьектыг түр хугацаагаар болон зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын төлбөрийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч /С.Баатаржав/, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт орлого, зарлагыг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Н.Цэвэлмаа/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-т тус тус даалгасугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ