


2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 66/А/58
1.Их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгт, цацраг идэвхт үүсгүүр, химийн хорт бодис, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьектыг түр хугацаагаар болон зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын төлбөрийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч /С.Баатаржав/, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт орлого, зарлагыг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Н.Цэвэлмаа/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-т тус тус даалгасугай.
Ч.ХҮРЭЛБААТАР Ц.НЯМДОРЖ
