A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН САЙД,

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

1995 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дугаар 227/199 Улаанбаатар хот

ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа-үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн нормативыг нэгдүгээр хавсралтаар, хүүхдийн цэцэрлэгийн захиргаа-үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн нормативыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 1996 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдсүгэй.

Энэхүү үлгэрчилсэн нормативыг баримтлан сургууль цэцэрлэгийнхээ захиргаа-үйлчилгээний ажилтны тоог тогтоох боловч үйл ажиллагааны онцлог, ажлын байрны тодорхойлолтыг харгалзан цалин хөлснийхээ санд багтаан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зарим шаардлагатай орон тоо ажиллуулахыг сургууль, цэцэрлэгийн эрх баригч нарт зөвшөөрсүгэй.

ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН САЙД С.ТӨМӨР-ОЧИР

САНГИЙН САЙД Э.БЯМБАЖАВ