A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                         

Улаанбаатар хот

Дугаар А/18

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага болон зөвшөөрөл олгох журам”-ыг 1 дүгээр, “Аюултай хог хаягдлын экспортлох өргөдөл”-ийг 2 дугаар, ”Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл”-ийг 3 дугаар, Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 4 дүгээр, Аюултай хог хаягдлын экспортлох зөвшөөрөл”-ийг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.        

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга  Г.Нямдаваад үүрэг болгосугай.

  

 

САЙД                                         Н.ЦЭРЭНБАТ