A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД