A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журам батлах тухай
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/142

Улаанбаатар хот

Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журам батлах тухай

Эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, дарга, захирал нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/60 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ