Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах  журам батлах тухай

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр            
Улаанбаатар хот

Дугаар А/142   

Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах

журам батлах тухай

Эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, дарга, захирал нарт  даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/60 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

                                             САЙД                                                   Д.САРАНГЭРЭЛ