Хэвлэх DOC Татаж авах
Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай /2013-247-ийн 3-р хавсралтыг хүчингүй болгосон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр                     
Улаанбаатар хот

Дугаар А/161 

Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг

батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

             1.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжпэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Тушаалын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т үүрэг болгосугай.

            3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

             4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 247 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                    САЙД                                   А.ЦОГЦЭЦЭГ