A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. Барилга угсралтын ажилд мөрдөх барилгын норм ба дүрмийг нэгдүгээр хавсралт ёсоор баталж 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан тушаалын хоёрдугаар хавсралтад дурьдсан барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

САЙД Б.БАТБАЯР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2585 дугаарт бүртгэв