


2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, аймаг, дүүргийн Насан туршийн төвийн захирал нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 362 дугаар тушаалаар баталсан “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.ЦОГЗОЛМАА
