A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар А/68

Улаанбаатар хот

Хүчингүй болсонд тооцох тухай

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271дугаар зүйлийн 271.6.2, 271.6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 1-1/1352 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын баталсан зарим тушаалуудын үндэслэл болгосон холбогдох хууль тогтоомж хүчингүй болсон, нэмэлт, өөрчлөлт орсон зэрэг нөхцөл үүсч Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 "тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх", мөн хуулийн 64.1. "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална." гэх хуульд заасан журмыг хангахгүй болсон тул хавсралтад дурьдсан тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан хүчингүй болсон тушаалуудын тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т үүрэг болгосугай.

ДАРГЫН ҮҮРГИЙН ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЗАНДАНБАТ