A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 07/05

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн загвар, санамжийг хоёрдугаар, гэрээний маягтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Дээрх журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн талаар авах арга хэмжээний тухай" 72 дугаар тогтоол, 2017 оны "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 102 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 6-ныӨдөр

Дугаар 04/02

Арвайхээр

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн загвар, санамж, гэрээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Дээрх журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Журам шинэчлэн батлах" 07/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ