Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр                     
Улаанбаатар хот

Дугаар 49                             

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Авто замын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг баримтлан Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

            САЙД                                      А.ИШДОРЖ