A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг тогтоох тухай

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын байгуулах үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/ нарт тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ