- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 04/2017 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдтай 2017 оны 9/7357 тоот албан бичгээр зөвшилцсөний дагуу “Барилга угсралтын ажлын 2016 оны үнийн индекс”-ийг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан индексийг салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Соёмбоо/, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
САЙД Х.БАДЕЛХАН