Хэвлэх DOC Татаж авах
Шаардлага, загвар батлах тухай /Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/104

Шаардлага, загвар батлах тухай

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавих шаардлага, загвар”-ыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Амартөгс/, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс /А.Халиунаа/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хянал-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар/Ц.Мөнхзул/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                         С.ЧИНЗОРИГ