A

A

A

Бүлэг: 1979

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН ТУШААЛ

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн талаархи лавлагааны маягт/

2005 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 51

Дугаар 51

“Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтыг үнднслэн ТУШААХ нь :

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн талаархи лавлагааны маягтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Лавлагааны маягтыг хууль бусаар ашиглахаас сэргийлж, нууцлалыг хангах зорилгоор 1 дүгээр тэгш өнцөгт дотор зоосыг байрлуулсан /зоос нь “эд хөрөнгө”-ий, зоосны гадна талын тэгш өнцөгт хэлбэртэй дөрвөлжин хүрээ нь “эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хуулийн хүрээнд бүртгэж баталгаажуулан хамгаална” гэсэн санааг илэрхийлнэ./ бэлэгдлийн дэвсгэр болгон хэвлэсэн байхыг дурдсугай.

3.Лавлагааны 1 дүгээр нүүрэнд дэвсгэр болгон хэвлэсэн бэлэгдлийн дүрс нь дараах хэмжээтэй байхаар тогтоосугай. Үүнд:

1.9х9 см-ийн хэмжээтэй, 1 см өргөн хүрээтэй квадрат дүрс, түүний гол 4.5 см-ийн радиустай дугуйг квадратын дотор талын ханыг шүргүүлэн байрлуулсан, дугуйн төв хэсэгт 1.3х1.3 см хэмжээтэй квадратыг байрлуулсан байна.

2. уг дүрсний 9х9 см хэмжээтэй, 1 см өргөн хүрээтэй квадрат болон түүний дотор байрлах 4.5 радиустай дугуй нь тус тус цайвар цэнхэр өнгөтэй, бусад хэсэг нь цагаан өнгөтэй байна.

3. дээрхи дүрс нь лавлагааны хуудасны дээд захаас 11.9 см, доод захаас 8.7 см, баруун гар талаас 6.2 см, зүүн гар талаас 5.7 см зайд тус тус байрлуулсан байна.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 1 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.