Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай /2016-А/93-г/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/238 

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тамирчин, шүүгчид олгох спортын цолны шалгуурыг тогтоох, олгох асуудал нь Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах болсон тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/93 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Тушаал хүчингүй болсонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс эрх зүйн актыг хасуулах арга хэмжээ авахыг Биеийн тамир, спортын бодлогын газар/С.Чинбат/-т даалгасугай.

САЙД                                 Ц.ЦОГЗОЛМАА