A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах;

2/хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх боломжит арга замыг судалж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор танилцуулах;

3/холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Л.Элдэв-Очир/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД