A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Балингийн Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2. Б.Цэрэндоржийн мэндэлсний ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ой тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан зохион байгуулахыг Комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР