A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А-84

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТЗОРИГ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/111

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1. Монгол Улсын Их Хурлаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцсон, захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны "Журам батлах тухай" А-84 дүгээр тушаал, 2010 оны "Журам батлах тухай" А/212 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-365 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-369 дүгээр тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-57 дугаар тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 оны нэмэлтээр импортлох хуурай сүүний хэмжээг тогтоох тухай" А-146 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээ тогтоох тухай" А-172 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН