A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Босго үнэ шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар" гэсэн 2 дахь заалтын "Үйлчилгээ" гэсэн хэсгийн "зөвлөх", "бусад" гэсэн баганад тус бүр "10.0" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР