Хэвлэх DOC Татаж авах
Захиргааны хэм хэмжээний актыг  хүчингүй болгох тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН

ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр                    
Улаанбаатар хот  

Дугаар 91   

Захиргааны хэм хэмжээний актыг

хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д “тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэсэн шаардлагыг хангаагүй хавсралтад дурдсан 11 захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Махбал/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД                                     Ж.БАТ-ЭРДЭНЭ