Хэвлэх DOC Татаж авах
ЯАМ, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГУУД ЦАХИМ ХУУДСЫГ МОНГОЛ, АНГЛИ ХЭЛЭЭР ХӨТЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 11

ЯАМ, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГУУД ЦАХИМ ХУУДСЫГ МОНГОЛ, АНГЛИ ХЭЛЭЭР ХӨТЛӨХ ТУХАЙ

1. Байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрших мэдээллийг монгол, англи хэлээр тухай бүр шинэчилж ажиллах яам, Засгийн газрын агентлагийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                         Ж.ЭРДЭНЭБАТ