Хэвлэх DOC Татаж авах
Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний төрөл, жишиг үнэ батлах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр                              
Улаанбаатар хот

Дугаар А-68

Мал үржүүлэг, технологийн ажил

үйлчилгээний төрөл, жишиг үнэ батлах тухай

Малын генетик нөөцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний төрөл, төлбөрийн жишиг үнийн хэмжээг хавсралтаар баталсугай. 

2. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний жишиг үнийг орон нутагт хүргүүлж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавих, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлыг баталсан үнэлгээгээр тооцож жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

3. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд шаардагдах зардлыг баталсан үнэлгээгээр тооцож жил бүрийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэхүү тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

САЙД                                   Б.БАТЗОРИГ